Зураг дээр дарж томруулнаSelect the photo to enlarge
Vector 410
ҮйлдвэрлэгчManufacturer: Rostselmash
Фермерийн аж ахуйд зориулсан үр тариа хураах комбайн.Grain combine for farm businesses.
- БүтээмжThroughput12т/цагt/h
- Бункерийн багтаамжGrain tank6 0006,000лl
- Хадуурын өргөнHeader width5–
9 мm
Энэ загвар таны талбайд тохирох эсэх, иж бүрдэл болон нийлүүлэлтийн талаар манай багтай ярилцаарай.Talk to our team about whether this model suits your fields, which configuration you need, and delivery.
Техникийн гол үзүүлэлтKey technical data
- БүтээмжThroughput12т/цагt/h
- Бункерийн багтаамжGrain tank6 0006,000лl
- Хадуурын өргөнHeader width5 /
6 / мm7 / 9 - Түлшний савFuel tank540лl
- ЖинWeight11 39011,390кгkg
Хадуурын өргөн: Power Stream хадуурын сонголтууд, захиалгаар.Header width: Power Stream header options, to order.
Улирлын ачаалал: 750 га хүртэл. Бодит хэмжээ нь ургац, талбайн нөхцөл, ажлын зохион байгуулалтаас хамаарна.Seasonal capacity: up to 750 ha. The actual area depends on yield, field conditions and how the work is organised.
Давуу талAdvantages
Translation pending: the detailed text below is shown in Mongolian. Ask our sales team for help in English.
VECTOR нь фермерийн аж ахуйд хамгийн тохиромжтой шийдэл бөгөөд өөрийн ангилалдаа зөвхөн VECTOR л ургацын үрийн бус боловсруулалтад ийм олон төрлийн үйлдлийг гүйцэтгэж чадна. Солоомыг зөвхөн жижиглэх, цацах, хуйлах бус мөн багцалж явцын дунд автоматаар буулгана. Улиралд боловсруулах талбай 750 га хүртэл бол энэ комбайн нь ажиллагааны зардал ашигт ажиллагаагаараа фермерийн аж ахуйд цор ганц зөв шийдэл юм.
Шинэ налуугийн камер
VECTOR комбайны налуу камер нь тариаг бутлагч дамарт дамжуулах боломж олгоно. Нэмэгдүүлсэн урттай налуу камер нь операторт тэргэнцрээс тариа шилжилт ба толгойг тайрах процессыг хянах боломж олгоно. Бүхээгнээс удирдах хүчирхэг гидро-эргүүлэгч функц нь ямар ч нөхцөлд түргэн тохируулах боломж олгоно. Шинэлэг хийц нь бага хугацаанд эрдэнэ шиш хураалтад шилжих, харин нэмэгдүүлсэн даац нь 8 эгнээтэй эрдэнэ шиш хураалтын адаптеруудтай ажиллах боломж олгоно.
Талбайн хэвгийд тохируулагч гидро-механик систем нь овон товонтой талбайд дагуу болон хөндлөн чиглэлд хураагчийн бүхий л уртыг бүрэн ашиглах боломж олгоно. Тариаг налуу камерт өгөлтийг сайжуулахын тулд (AFH) нам ургасан, сийрэг гэх мэт нөхцөлд хуруун механизм бүхий хүлээн авагч ашиглана.
Бутлагч, цайруулан ялгагч
VECTOR-т зориулж орчин үеийн, өндөр зэрэглэлийн нэг дамартай цайруулагч системтей хийгдсэн. Бат бөх, найдвартай, нэвтрүүлэх чадвар өндөртэй, үрийн чанарт тавигдах хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн нямбайлан цайруулах систем. Нэг том цайруулагч дамар бүхий (800 мм) цайруулагч өвөрмөц бүтэц нь дамрын доорх хамалтын өнцийг 130° хүртэл өргөсгөсөн нь ангилалтын талбайг 1,1 кв.м болгож аажмаар үргэлжлэн цайруулах хамгийн ашигтай геометр шийдлийг нэвтрүүлсэн.
Үүгээр үр тариаг туйлын бага гэмтээж ангилах ажлыг бараг бүрэн (95%) шийдсэн ба олон дамартай систем ч тэр бүр ийм үр дүн үзүүлдэггүй.
Хахалт, бөглөрлийг хянах JAM СONTROL төхөөрөмж
Хураасан тариаг зажилж гацалт үүссэн бол Jam Control төхөөрөмжийн тусламжтайгаар богино хугацаанд засч болох ба педаль дээр гишгэхэд барабан декний зайг 80 мм нээж өгдөг. Буцалтын дамарт системтэй комбайнуудаас ялгаатай нь энэ үйлдэл нь хэдхэн секунд болно.
Бункерийн багтаамж 6000 л
Буулгалтад ажлын нийт цагийн 5% зарцуулдаг гэдэг нь нууц биш юм. Үр ашиггүй цаг зарцуулалтыг багасгахын тулд хамгийн хүнд нөхцөлд ч бункерыг суллах шалгарсан, өндөр үр ашигтай механизмтай. Бункерийн дээврийг хувиргаж өөрчилснөөр бункерийн ашигт багтаамжийг 6000 литр хүртэл ихэсгэж болно.
Дүүргэлтийн хоёр мэдрэгч нь 75% ба 100% дүүрснийг мэдээлнэ. Бункер доторхыг харах, том цонхоор дүүргэлт ба үрийн чанарыг хянах боломж олгоно.
Гүйцээж цайруулах ротор
Гүйцээж цайруулах ротор нь үлдсэн үрийг цөөн тооны шигшилт, үрэлтээр зөөлөн цайруулна.
Үр дүнтэй цэвэрлэгээний систем
Хог үрийг цэвэрлэх хоёр тортой системтэй. Өндрийн шилжилт ихтэй, бэлтгэх тавцангийн хуруун шигшүүр зэрэг цэвэрлэх процессыг хөнгөвчилнө. Шигшүүрийн нийт талбай 3.59 кв.м байдаг.
Цэвэрлэх системд зургаан далбаатай сэнс ашиглагдах ба эргэлтийн хурдыг бүхээгнээс хялбар тохируулах ба удирдлагын дэлгэц дээр хянана. Хазгай газарт ажиллах үед алдагдлыг бага байлгах үүднээс дээд шигшүүрт өндөр хуваагч тавьж өгөх боломжтой. Туршлагаас үзвэл алдагдал 1%-с их хүртэл буурдаг ба хазайлт хэвтээ гадаргаас их байх тусам илүү үр дүнтэй.
Ангилах талбай ихтэй иш сэгсрэгч
Цайруулах барабанаас үртэй үлдсэн сүрлийг цохих битерт нидрэн 7 касадтай сүрэл сэгсрэгчээр үлдэгдэл тариаг ялгана.
ADVISER II мэдээлэх систем бүхий COMFORT CAB
VECTOR комбайнууд нь Comfort Cab буюу тохилог бүхээгээр тоноглогдсон ба энд та ажлын байр ямар тохилог байж болдгийг мэдрэх ба бүтээмж өндөртэй, ядаргаа багатай ажиллах боломж олгоно. Adviser II дуут мэдээллийн систем нь тариа цайруулалтын процесс болон комбайны механизмуудын ажиллагааг тогтмол хянах ба техникийн ажиллагаанд хяналт тавьж эд ангиудын эвдрэлээс сэргийлнэ.
Мотор
VECTOR комбайнд ЯМЗ үйлдвэрийн турбо үлээгчтэй, 6 цилиндртэй дизель мотор суурилагдсан. Энэ хөдөлгүүр нь хамгийн тохиромжтой динамик үзүүлэлттэй, оргил ачаалалд хүчин чадлын 20 хувийн нөөцлөлтэй, түлшний хэмнэлттэй.
Засвар үйлчилгээ хийхэд эвтэйхэн
110 л багтаамжтай хийн компрессор нь ээлж солигдох үйлчилгээ хийхэд цаг хэмнэх ба техник үйлчилгээний машин ойр байхгүй хээрийн нөхцөлд туйлын тохиромжтой. Захиалагчийн хүсэлтээр автомат тосолгооны систем суурилуулах боломжтой ба тосолгоог өдөр бүр 21 цэгт өгөгдсөн давтамжтай хийнэ.
Комбайны загалмайт сэгсрэгтэй нэг дамартай схем нь өндөр чанарын солоомонд хамгийн сайн шийдэл юм
VECTOR Ангилгааны болон цайруулалтын сонгодог нэг дамарт систем нь соломыг /ишийг/ гэмтээдэггүй. Солоомыг ашиглах зорилтоос хамааран жижиглэх, тарааж цацах эсвэл мөрлөнө.
VECTOR нь хөвсгөр зөөлөн мөрлөнө гаргана.
Техникийн үзүүлэлтTechnical specifications
Translation pending: the detailed text below is shown in Mongolian. Ask our sales team for help in English.
ХөдөлгүүрEngine
| Үйлдвэрлэгчийн марк | ЯМЗ/236НД-3 |
|---|---|
| Ажлын багтаамж, цилиндрийн тоо, байрлал, л | 11 V6 |
| Хүчин чадал (2000 эрг/мин), кВт/морины хүч | 154 (120) |
| Түлшний бакны багтаамж, л | 540 |
Дамжуулга, явах ангиTransmission and running gear
Явах анги
| Араа | Гидро-статик |
|---|---|
| Арааны тоо, ш | 3 |
| Дамжуулалтын тоо, мм | 3,778 |
| Хөтлөгч дугуйны цариг, мм | 2,845 |
| Газраас тэнхлэг хүртэлх зай, мм | 370 |
| Эргэлтийн радиус, мм | 3,900 |
| Хөтлөгч дугуйнуудын төрөл | 28LR26 |
| Удирдах дугуйнуудын төрөл | 18.4R24 |
Ажлын төхөөрөмжWorking units
Адаптерууд
| Комбайны хурдаас хамаарч мотивилийн эргэлтийг зохицуулах систем | 1180 |
|---|
Дамжуулалт
Хүснэгтийг хажуу тийш гүйлгэж бүтэн харна уу →Scroll sideways to see the full table →
| Дамжуулах налуу камер | ● |
| AFH налуу камер /комбайны бүрдэлд/ | ○ |
| Газрын хэвгийг дагах пүршний систем | ● |
| Нэгдсэн гидро-холболт | ● |
Тариа цайруулагч
| Цайруулагч аппаратны төрөл | 1 дамар |
|---|---|
| Дамрын урт, мм | 800 |
| Дамрын диаметр, мм | 1180 |
| Дамрын доод хамалтын өнцөг | 130 |
| Дамрын доод хамалтын нийт талбай (роторын цайруулах, тусгаарлагч хэсгийн) кв.м | 1.1 |
| Дамрын эргэлтийн давтамж (бууруулагч редуктортой) эрг/мин | 335-1050 (200- 450) |
Сүрэл үр тариаг ялгагч
| Сүрэл сэгсрэгчийн тоо, ш | 4 |
|---|---|
| Сүрэл сэгсрэгчийн даралтын урт, м | 4100 |
| Сүрэл сэгсрэгчийн ялгах талбай, кв.м | 5.0 |
Цэвэрлэлт
| Цэвэрлэх системийн төрөл | 2 шигшүүр |
|---|---|
| Шигшүүрийн нийт талбай, кв.м | 3.59 |
| Сэнсний эргэлтийн давтамж, эрг/мин | 335-1185 |
| Гүйцээж цайруулах төхөөрөмж | бие даасан |
Цайруулсан тариан түрүүг боловсруулах
| Хэрчигч дамрын эргэлтийн давтамж, эрг/мин | 2900 |
|---|---|
| Хутганы тоо, ш | 60 |
| Хадсан тариа мөрлөгч | + |
БагтаамжCapacities
Бункер
| Бункерийн багтаамж, л | 6000 |
|---|---|
| Буулгах хурд, л/сек | 50 |
| Ачаа буулгах шнекний урт, м | 3.64 |
| Буулгалтын өндөр, м | 3.48 |
БүхээгCab
Хүснэгтийг хажуу тийш гүйлгэж бүтэн харна уу →Scroll sideways to see the full table →
| Тохитой бүхээг буюу Comfort Cab иж бүрдэл | ● |
| Мэдээлэх систем – Adviser II | ● |
| Агроменежментийн систем Агротроник | ○ |
| Тосолгооны төвлөрсөн автомат систем | ○ |
Овор хэмжээ, жинDimensions and weight
Овор хэмжээ ба жин
| Урт/өргөн/өндөр (тээвэрлэлтийн байдалд), мм | 8,557/3,560/4,015 |
|---|---|
| Жин (стандарт бүрдлээр, хэрчигч, хураагчгүй, түлшгүй), кг | 11,390 |
Иж бүрдэлEquipment
Translation pending: the detailed text below is shown in Mongolian. Ask our sales team for help in English.
Иж бүрдэл нь захиалгаас хамаарна. Таны ажилд аль сонголт хэрэгтэйг манай багтай тодруулаарай.Configurations vary by order. Ask our team which options suit your work.
СтандартStandard Стандарт иж бүрдэлд багтсанIncluded as standard
Адаптерууд
- Хэрчигч аппаратны удирдлага нь эргүүлэгт редукторын
загвараар хийгдсэн - Хутганы эргэлдэх хурд, явалт/мин
- Уян хяргалтын аппарат бүхий нам хадалтын хадуур FLOAT
STREAM 700/900, 7/9
Дамжуулалт
- Дамжуулах налуу камер
- Газрын хэвгийг дагах пүршний систем
- Нэгдсэн гидро-холболт
Тариа цайруулагч
- Дамрын доод хэсгийг бүхээгнээс тохируулах цахилгаан
удирдлагын гар - Бөглөрөл гаргах төхөөрөмж Jam Control
- Чулуу баригч
Бункер
- Дээж авагч
- Гидро-пульсаторууд
- Дүүрэлт мэдрэгчүүд
- Бункерийн тагийг бүхээгнээс нээх цахилгаан удирдлагат гар
Бүхээг
- Тохитой бүхээг буюу Comfort Cab иж бүрдэл
- Мэдээлэх систем – Adviser II
Хөдөлгүүр
- Хийн компрессор
ЗахиалгаарOptional Захиалгаар нэмж авахAvailable as options
Адаптерууд
- Хадуур POWER STREAM, 5.0/6.0/7.0/9.0 м
- Эрдэнэшиш хураалтын хадуурууд ARGUS 670/675/870/875, 6/8
эгнээ - Наранцэцэг хураалтын хадуур FALCON 670/870/875, 6/8 эгнээ
- Наранцэцэг хураалтын хадуур SUNSSTREAM 490/780, 4.9/7.8 м
- Хамагч SWA PICK 342/432, 3.4/4.3 м
- Иш өргөгч
- Хадуур тээвэрлэх тэргэнцэр
- Тэргэнцрийн чиргүүлийн тоноглол
Дамжуулалт
- AFH налуу камер /комбайны бүрдэлд/
Тариа цайруулагч
- Бууруулагч редуктор
Цайруулсан тариан түрүүг боловсруулах
- Хэрчигч дамрын эргэлтийг бууруулагч төхөөрөмж
- Бухалдагч (комбайны шийдлээр)
Бүхээг
- Агроменежментийн систем Агротроник
- Тосолгооны төвлөрсөн автомат систем
Явах анги
- Дөрвөн дугуй хөтлөгчтэй ((28LR26/18.4R24))
Брошур, баримт бичигBrochure and documents
Үйлдвэрлэгчийн брошурыг PDF хэлбэрээр нээж үзнэ үү.Open the manufacturer’s brochure as a PDF.
Брошур нээх (PDF)Open brochure (PDF)Талбай дээрIn the field


Төстэй бүтээгдэхүүнRelated products
Мөн сонирхож болохYou may also like
RostselmashNova
Power Stream хадууртай үр тариа хураах комбайн.Grain combine with a Power Stream header.
- Хөдөлгүүрийн чадалEngine power180м.хhp
- БүтээмжThroughput10т/цагt/h
- Хадуурын өргөнHeader width4–
6 мm
RostselmashAcros 585
Өндөр болон дунд ургацтай талбайд зориулсан нэг дамартай комбайн.Single-drum combine for high- and medium-yield fields.
- Хөдөлгүүрийн чадалEngine power300м.хhp
- Бункерийн багтаамжGrain tank9 0009,000лl
- Хадуурын өргөнHeader width5–
9 мm
RostselmashTorum 785
ARS роторын үтрэмийн системтэй үр тариа хураах комбайн.Grain combine with the ARS rotary threshing system.
- Хөдөлгүүрийн чадалEngine power510м.хhp
- Бункерийн багтаамжGrain tank12 00012,000лl
- БүтээмжThroughput45т/цагt/h