agromachtech
Send IM

Эрхэм хэрэглэгч та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай, эдийн засгийн үр ашиг авчрах техник,  тоног төхөөрөмжөө санхүүгийн түрээсээр эзэмших боломжыг Хас лизинг компанитай хамтран олгож байна.

 

Тоног төхөөөрөмжөө урьдчилгаа төлбөртэйгээр:

  • Урт хугацаагаар
  • Тодорхой хүүтэйгээр
  • Түрээсийн хөрөнгийг ашиглаж, эзэмших эрхтэйгээр
  • Барьцаа хөрөнгийн шаардлагагүйгээр авах боломжтой.

 

Давуу талууд
Та түрээсээр тоног төхөөрөмж авснаар:
  • Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх
  • Бэлэн мөнгөний урсгалаа сайжруулах
  • Ашиг орлогоо өсгөх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх
  • Татвар ноогдох орлогыг бууруулах
  • Үндсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах боломжийг олгох
  • Түрээсийн хугацааны эцэст өөрийн өмчлөлд шилжүүлэн авах
  • Түрээсийн зүйлийн бэлнээр худалдан авах мөнгөн хөрөнгийг бизнесийнхээ бусад хэрэгцээнд зарцуулах
  • Шинэ техник технологийн нэвтрүүлэх, засвар үйлчилгээний зардлаа багасгах
  • Бүтээгдэхүүнийхээ үр өгөөж, чанар, гарцыг сайжруулах
  • Дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх
  • Ажлын байр шинээр бий болгох
  • Бүтээмжийг өсгөх

 

Санхүүгийн түрээс Түрээсийн 
хугацаа
Түрээсийн 
төлбөр (хүү ) 
MNT( төгрөг)
Түрээсийн 
төлбөр (хүү ) 
USD ( доллар)
Урьдчилгаа 
төлбөр
Үйлдвэрлэл тоног төхөөрөмж 6-60 сар
2%-2.3%
1.5%-1.7%
20%-40%
Шинэ суудлын автомашин 6-60 сар 30%
Үйлчилгээний тоног төхөөрөмж 6-36 сар 20%-40%
Оффисийн тавилга, комьпютер 6-24 сар 30%
Хүнд машин механизм, өөрөө явагч хэрэгсэл 6-36 сар 30%
Түрээсийн хэмжээ :

        Дээд хэмжээ : 500 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний доллар хүртэл 
        Доод хэмжээ : 1 сая төгрөгөөс дээш

Түрээс төлөх нөхцөл:

        Бизнесийн онцлог, улирлын нөлөөлөл, түрээсийн хугацаанаас хамааруулан эргэн төлөх нөхцлийг уян хатан тогтоож болно.

Даатгал:

        Түрээсээр авч буй тоног төхөөрөмжийг заавал даатгуулсан байх ёстой. Даатгалын байгууллагыг ХасЛизинг ХХК-ийн гэрээтэй байгууллагуудаас сонгоно.

 

Түрээс хүсэгч иргэн аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материалууд:
Аж ахуй нэгж бол:
  • Түрээсийн өргөдөл
  • Удирдах албан тушаалтан, үүсгэн байгуулагчид, нягтлан бодогчийн нотариатаар баталгаажуулсан ИҮ хуулбар
  • Удирдах албан тушаалтны сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Бизнесийн түүх, танилцуулга, одоогийн үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөө
  • ААН-ийн нотариатаар баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
  • Санхүүгийн түрээс авах тухай холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөл /Хувь нийлүүлэгчдийн хурлын проткол, ТУЗ-ын зөвшөөрөл г.м/
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МХГ-ийн дүгнэлт
  • Сүүлийн 2 жилийн болон хамгийн сүүлийн улирлын татварын албаар баталгаажуулсан санхүүгийн тайлангууд, аудитаар баталгаажуулсан тайлан
  • Санхүүгийн түрээсийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар /ХасЛизинг Маягт/
  • Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, бараа материалын жагсаалт/ХасЛизинг Маягт/
  • Авлага, өглөгийн тайлан, түүнтэй холбоотой гэрээ
  • Сүүлийн нэг жилийн дансны хуулга
  • Бэлтгэн нийлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудтай хийсэн гэрээ
  • Ажлын байр болон бусад түрээсийн гэрээ
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт, худалдан авах гэрээ, нэхэмжлэх

 

Бизнес эрхлэгч иргэн бол:
  • Түрээс хүссэн өргөдөл
  • Удирдах албан тушаалтан, гэр бүлийн гишүүд, нягтлан бодогчийн нотариатаар баталгаажуулсан ИҮ хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Бизнесийн түүх, танилцуулга, одоогийн үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөө
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МХГ-ийн дүгнэлт
  • Түрээсийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар/ХасЛизинг Маягт/
  • Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, бараа материалын жагсаалт /ХасЛизинг Маягт/
  • Авлага, өглөгийн тайлан, түүнтэй холбоотой гэрээ
  • Сүүлийн нэг жилийн дансны хуулга
  • Бэлтгэн нийлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудтай хийсэн гэрээ
  • Ажлын байр болон бусад түрээсийн гэрээ
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Нэмэлт барьцаа, батлан даалт хэрэгтэй бол түүнтэй холбоотой бичиг баримтууд
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт, худалдан авах гэрээ, нэхэмжлэх