agromachtech
Send IM

 

Эрхэм хэрэглэгч та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай, эдийн засгийн үр ашиг авчрах техник,  тоног төхөөрөмжөө санхүүгийн түрээсээр эзэмших боломжыг Голомт банктай хамтран олгож байна.

Та Голомт банкны санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

 

  • Банкны гэрээт нийлүүлэгчийн бүтээгдэхүүнээс сонгосон байх
  • Түрээсийн  техник тоног төхөөрөмж нь шинэ эсвэл Монгол улсад ашиглагдаж байгаагүй байх
  • Түрээсийн техник тоног төхөөрөмж нь тухайн салбарын хувьд түгээмэл байх ба хоёрдогч зах зээл дээр хялбар борлогдохуйц байх

 

САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН НӨХЦӨЛ

ХЭМЖЭЭ : 30 сая төгрөгөөс дээш

ХУГАЦАА : 6-60 сар

ХҮҮ : сарын 1.6 % - 2.3 %

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ : 0.3 % - 1.0 %

УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР : 20 % - 40 %

БАРЬЦАА : Шаардлагатай тохиолдолд нэмэлт барьцаагаар хангуулна.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ААНэгжийн хувьд :

  • Санхүүгийн түрээс хүссэн албан хүсэлт
  • Банкны зээл хүссэн өргөдлийн маягт
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл
  • Түрээслэгчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • 2007 оноос хойш шинэчлэгдсэн ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрэм
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авах тухай ТУЗ-ийн шийдвэр, хувь нийлүүлэгчийн хурлын хурлын протокол, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан
  • Нийлүүлэгчийн түрээсийн зүйлийн үнийн нэхэмжлэх
  • Тоног төхөөрөмжийн танилцууга
  • Импортоор оруулж ирсэн бол гаалийн мэдүүлэгийн хуулбар
  • Урьдчилгаа төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг харилцах дансанд байршуулсан байх
  • Орлого баталгаажуулах баримт бичиг
  • Бусад банк болон ББСБ-уудаас зээл авч байсан бол түүнтэй холбоотой бичиг баримт

Иргэний хувьд нэмэлтээр :

  • 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэх
  • Оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт