agromachtech
Send IM

 

Эрхэм хэрэглэгч та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай, эдийн засгийн үр ашиг авчрах техник,  тоног төхөөрөмжөө санхүүгийн түрээсээр эзэмших боломжыг ХААН банктай хамтран олгож байна.

Та ХААН банкны санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Түрээслэгчийн бизнесийн чиглэлд нийцсэн, эдийн засгийн үр ашиг авчрах хөрөнгө байх
  • Түрээсийн  техник тоног төхөөрөмж нь шинэ эсвэл Монгол улсад ашиглагдаж байгаагүй байх
  • Өөр биет хөрөнгийн бүрэлдэхүүн хэсэг биш байх

САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН НӨХЦӨЛ

ХЭМЖЭЭ : Түрээсийн техник, тоног төхөөрөмжийн үнээс хамаарна.

ХУГАЦАА : 6-60 сар

ХҮҮ : сарын 1.2 % - 2.2 %

УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР : 15 % - 40 %

САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ДАВУУ ТАЛУУД

  • Техник тоног төхөөрөмжийг худалдан авч ашиглахад их хэмжээний хөрөнгө нэг дор шаардахгүй
  • Бизнесийн бэлэн мөнгөний урсгалыг сайжруулах боломжтой
  • Түрээсийн төлбөрийг бүрэн төлсөнөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамрагдахад их хэмжээний барьцаа хөрөнгө шаардахгүй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Иргэн :

  • 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэх
  • Оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт
  • Түрээсийн зүйлийн үнийн нэхэмжлэл
  • Импортоор оруулж ирсэн түрээсийн зүйлийн хувьд гаалийн мэдүүлэгийн хуулбар
  • Техник, тоног төхөөрөмжийн танилцуулга
  • Орлого баталгаажуулах баримт бичиг

ААНэгжийн хувьд нэмэлтээр :

  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авах тухай ТУЗ-ийн шийдвэр, хувь нийлүүлэгчийн хурлын хурлын протокол, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл