“Агромаштех” ХХК нь хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалт бүхий шинэ техник, тоног төхөөрөмж болон төмс хүнсний ногоо, фермерийн тоног төхөөрөмж, дагалдах сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, хялбар хийцийн эд анги, сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл, ХАА-н зориулалт бүхий хор бордооны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2008 онд Монгол, Казакстаны хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан ба 2009 оноос эхлэн 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани болж хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс эх орныхоо хөрс, цаг уурын эрс тэс нөхцөлд тохирсон техник технологийг сонгон нэвтрүүлж, Монгол улсын ХАА-н салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бид ОХУ, Украйн, Беларус, БНХАУ зэрэг орнуудын ХАА, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч нэр хүндтэй томоохон үйлдвэрүүд болох “Ростсельмаш”, “Алтай шина”, “Клевер”, “Спец Агро Комплект”, “Кировын тракторын үйлдвэр”, “Алтрак Агро”, “САД”, “Сельхозмашин”, “Бердянскийн жатка”, “YTO International” зэрэг компаниудын Монгол дахь онцгой эрхт дилерээр ажилладаг ба эдгээр үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг баталгаат засвар үйлчилгээний хамт цогцоор нь нийлүүлдэг.